Улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогдоод байна

Улсын хэмжээнд 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,136,563 толгой мал хорогдоод байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсжээ.

Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймагт малын хорогдол хамгийн өндөр байгаа аж.

2010 оны зуданд улсын хэмжээнд 10,3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн хоёрдугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү