Анааш тэмээнээс ч олон хоногоор ус уухгүй байж чаддаг

Анааштай холбоотой сонирхолтой баримтаас хүргэж байна.

• Хэл нь 45 см, хар өнгөтэй.

• Алхам хоорондын зай нь 6-8 метр. Тэмээнээс ч илүү олон хоногоор ус уухгүй байж чаддаг.

• Цохилт нь арсланг ч унагаах хүчтэй.

• Дэлхийн хамгийн өндөр сүүн тэжээлтэн. 

• Зүрх нь 11 кг.

• Анаашийг анх "camelоpardalis" хэмээдэг байж. /"camel" - тэмээ, "pardis" – шилүүс/

• Хүзүү нь ердөө долоон үетэй. Яг хүнийх шиг.

• Заримдаа унтахдаа хэвтдэг. Ихэнхдээ босоогоороо унтана. Ингэхдээ унахгүйн тулд толгойгоо модны мөчрийн завсар хавчуулдаг.

• Хүмүүс анаашийг дуугардаггүй гэж боддог. Тэгвэл аюул тулгарсан үед чангаас чанга дуугардаг байна.

• Төл нь дөнгөж төрөөд хэдхэн цаг болонгуутаа хөл дээрээ зогсож чадна. Өндөр нь 1.5 м, жин нь 100 кг байдаг.

• 55 км/цаг хүртэл хурдалдаг.

• Хамгийн гол дайсан нь арслан. 

• Эрэгчин анааш 5-7 м хүртэл өндөр байдаг.

• Өдөрт 35 кг ургамлыг өлхөн иднэ. Эмэгчин нь хэлээ 42 см хүртэл сунгана.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү