Сүүний үхрийн кластер аж ахуйг хөгжүүлнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 7 дугаар хуралдаанд Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран төлөөлөгчөөр оролцлоо.

Тэрбээр Беларусь улсын шилмэл үүлдрийн малын улсын нэгдэл “Белплемживобъединение”-ийн Ерөнхий захирал Р.В.Белезовиктэй хамтран ажиллах хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад сүүний үхрийн шилмэл үүлдрийн тогтолцоог боловсронгуй болгох, хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, салбарын инновац, ололт амжилтын талаар мэдээлэл солилцох асуудлуудыг харилцан тохиролцлоо.

2024 онд эхний ээлжид сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үнээ импортлон, сүүний үхрийн кластер аж ахуйг дотоодод хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөж байна гэж Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас мэдээллээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү