Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай холбогдууж УОК-т үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долоодугаар 5-нд болж, Нийслэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан  танилцууллаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс төвийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж ажиллахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болголоо.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2023 оны долоодугаар сарын 1-нээс Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, долоодугаар сарын 3-ны өдрөөс төвийн аймгуудын нутагт идэвхжиж,  цаашид энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү