Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий Эрдсийн Дүүрэгт Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т байрлах өөрийн 100 хувь эзэмшлийн Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл ("Төсөл") дээр өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлснийг танилцуулж байна. 

Зуун Мод төслийн NI 43-101 тайлангийн хэсэгт эдийн засгийн судалгааг гүйцэтгэхэд зориулан их хэмжээний хайгуул, металлургийн судалгаа, инженерчлэл болон гидрогеологийн ажлуудыг гүйцэтгэсэн. 2-р улирлын энэхүү хөтөлбөр нь дээрх ажлуудыг үргэлжлүүлэх зэрэгцэн, нэмж 4,000 метр алмазан өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэн, техникийн судалгаанд шаардлагатай өгөгдлүүдийг шинэчилнэ. Эхний үе шатанд 2,500 метр өрөмдлөг гүйцэтгэх ба өнөөгийн нөөцийн талбайг хүрээлэн, шинэ бүсүүдийг тодорхойлох зорилготой. Цаашид гүйцэтгэх томоохон хэмжээний эрдэсжилт тэлэх өрөмдлөгийн хөтөлбөрөөр нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэжээ. 

Дэлгэрэнгүй мэдээг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү