Энэ сарын 22-ноос Замын-Үүд, Сайншанд чиглэлийн зорчигчийн галт тэрэг тус тусдаа аялж эхэлнэ

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялах болсныг мэдэгдье.

Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орно. Үүнд:

  1. Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276/275 галт тэрэг Улаанбаатараас Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба, Ням гарагт 16:50 цагт, Баасан гарагт 15:55 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 07:20 цагт очно.

Харин Замын-Үүдээс өдөр бүр 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.

  1. Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286/285 галт тэрэгний хувьд Улаанбаатараас өдөр бүр 20:58 цагт хөдөлж, Сайншанд өртөөнд 07:30 цагт очно. Сайншандаас өдөр бүр 19:40 цагт хөдөлж, Улаанбаатар өртөөнд 07:07 цагт ирнэ.
  2. Дээрх цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотойгоор Айраг-Бор-Өндөр-Айраг чиглэлийн зорчигчийн 609/610 галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орж байна. Үүнд:

-       Улаанбаатараас Пүрэв, Бямба гарагт 286 дугаар галт тэргээр явах бөгөөд Айраг өртөөнд салж, тус өртөөнөөс 610 дугаар галт тэргээр 06:15 цагт хөдлөн Бор-Өндөр өртөөнд 07:50 цагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т 2 минутын зогсолттой аялна.

-       Бор-Өндөрөөс Баасан, Ням гарагт 609 дугаар галт тэрэг 20:15 цагт хөдөлж, Айраг өртөөнд 21:30 цагт очно. Айраг өртөөнөөс 285 дугаар галт тэргэнд холбогдон Улаанбаатарт Даваа, Бямба гарагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т мөн 2 минутын зогсолттой аялна.  

Эх сурвалж: "УБТЗ"ХНН


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү