УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл Сидней хотод ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөл Австрали улсын Сидней хотод ажиллаж байна.

“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” /International Mining and Resources Conference/ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Австралийн Сидней хотод зохион байгуулагдах юм. Тус уулзалтад оролцохоор 100 гаруй орны 7500 гаруй шийдвэр гаргагчид, уул уурхайн салбарын удирдагчид, нөөцийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид дэлхийн өнцөг булан бүрээс нэг дор цугларч байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр /2022.10.31/ Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Шадар сайд бөгөөд Бүсийн сайд Пол Тоул-ийн урилгаар тус мужийн Засгийн газраас зохион байгуулсан “Критикал минерал /чухал ашигт малтмал/-ын хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтад оролцлоо. Мужийн Засгийн газрын ордонд зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид удахгүй хэрэгжиж эхлэх 15 төслийн мэдээллийг танилцуулсан.

Манай улсын хувьд ашигт малтмалын хайгуулын салбарт дэлхийн шинэлэг, дэвшилтэт технологийг нутагшуулах боломжийг эрж хайх, шилдэг мэргэжилтнүүдийг урьж мэдлэг, туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа ба энэ чиглэлд хамтран ажиллах түншүүдтэй IMARC-ийн үеэр уулзаж, санал солилцох юм.

Эх сурвалж: УУХҮЯ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү