Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болов

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Токио хотноо болов. Уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн Департаментын Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлууд хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Марк Ламберт, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Т.Фүнакоши нар тэргүүлж оролцов.

Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, уулзалтын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү