Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит /2022.10.19/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь  допингийн эсрэг дүрэмтэй болохыг хэлэлцэх аж. Тодруулбал, Монгол Улсыг допингийн эсрэг үндэсний дүрэмтэй болохыг  болохыг олон улсын байгууллагаас шаардсан.

Ингэхдээ, эцсийн хугацааг энэ сарын 27-ны өдөр гэж заасан байна. Энэ хугацаанд Засгийн газар допингийн эсрэг дүрмийг хэлэлцэж батлахгүй бол Монгол тамирчид ирэх 2024 Парисын зуны олимпод орж чадахгүй нөхцөл байдал үүсээд буй юм. Иймд Засгийн газрын хуралдааны хэлэлцэх эхний асуудлаар дээрх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр мэдээлсэн юм.

ӨНӨӨДРИЙН ХУРЛААР:

  • Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
  • Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
  • Газрын тосны бүтээгдэхүүний нөөц тогтоох тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү