Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал Астана хотод эхэллээ

2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалт эхэлж байна.

Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож байна. Монгол Улс 2001 оны 6 дугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж нэгдэн орсноос хойш тус бага хурлын арга хэмжээнүүдэд зохих түвшинд оролцож ирсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч АХАИББХ-ын Дээд түвшний 1, 3, 4 дүгээр уулзалтуудад, Шадар сайд 2 дугаар уулзалтад оролцож байсан юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.



Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү