УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо.

УИХ-ын даргын албан ёсны айлчлал 2022 оны аравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд үргэлжилнэ. УИХ-ын даргын айлчлал нь өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга М.Шентоптой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Мөн БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд бараалхаж, БНТУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга З.Арслан, БНТУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, профессор, доктор М.Шекер нартай албан уулзалтууд хийнэ. Түүнчлэн, Монгол, Туркийн бизнес форумд оролцож, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа, хэлэлцээнд оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү