Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлэв

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид энэ сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны хоёр иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг эргэлт буцалтгүйгээр донтуулдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ золиосонд төмөр торонд эрх чөлөөгөө хязгаарлуулж буй тохиолдол гарсаар байна.

Иймд гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөдөө хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулж, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү