Бага насны 2 хүүхэд тогтоол усанд живсэн осол гарлаа

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт бага насны 2 хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх дуудлага мэдээллийн дагуу Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас шалгах явцад нэг метр 40 см-ийн гүнтэй байгалийн тогтоол усанд 6-7 насны хоёр хүүхэд тоглохоор орж, живж нас барсан байдал тогтоогджээ.

Уг харамсалтай осолтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдүүддээ ахуйн осол, гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү