Ж.Мөнхбатын ангийн андууд ба Хөгжлийн банкны хэрэг-II

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ангийн андууд Хөгжлийн банкны зээлээ улсын тусгай хамгаалалттай газарт хаус хороолол болгож, угаасан байж болзошгүй талаар баримт, мэдээлэл бидэнд ирсэн талаар өгүүлсэн. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж буй Б.Чойлжилжалбуу нь арван жилийн ангийн анд  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нартай нэгдмэл ашиг сонирхолтой буюу хамтарсан компани эзэмшин, үйл ажиллагаа явуулж байгаа. Улмаар Хөгжлийн банкнаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, тусгай хамгаалалтай Богдхан уулын Жаргалантын аманд хаус хороолол барьж, борлуулан, мөн өөрсдөө амьдардаг аж. Ингээд тэдний хамтарсан компаниудыг танилцуулъя.  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Архангай аймгийн залуучууд оюутны төв” гэх ХХК-ийг тусгаж, тус компанитай хамаарал бүхий болохоо мэдүүлж ирсэн. Тэгвэл  түүний арван  жилийн найз Б.Чойжилжалбуу болон Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тодроод буй Х.Батжаргал нар тус компанид нь хувь эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Оюунчимэгийн Хүрэлтогоо ажилладаг. 

Архангай аймгийн залуучууд оюутны төв

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нь “Марсгранд”, “Еврохаус” зэрэг компанитай. Эдгээрийн нэг “Марсгранд” компани нь Богд Хан уулын урт, богино 40 шахам амны нэг болох байгалийн үзэсгэлэнт Жаргалантын аманд өндөр зэрэглэлийн хаус хороолол барих төслийн гол захиалагчаар ажиллаж, ашиглалтад оруулсан байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирлаар мөн Оюунчимэгийн Хүрэлтогоо ажилладаг.   

Марсгранд

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын хувьд “Хамагмонгол хангай групп”-ийг эзэмшдэг. “Хамагмонгол хангай групп” компанийн нөгөө нэг эзэмшигч нь Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийн удирдлагын Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуугийн “Марсгранд” компани гэх мэт арван жилийн ангийн андуудын төрөөс санхүүжүүдлэг бизнесүүд олон бий. Эдгээр зөвхөн нэг нь нийслэлийн Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо буюу Богдхан уулын Жаргалантын аманд сүндэрлэсэн тансаг зэрэглэлийн “Жаргалант” хотхон юм.  “Хамагмонгол хангай групп”-ийн гүйцэтгэх захирлаар дээр хоёр ч удаа дурдсан Оюунчимэгийн Хүрэлтогоо ажилладаг. 

Эх сурвалж: Shugeluleegch.mn

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү