Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогджээ

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд болжээ. Хурлаар холбооны дүрмийг шинэчлэн батлах, Удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус холбооны ерөнхийлөгчид хоёр хүн нэрээ дэвшүүлснээс Х.Бадамсүрэн сонгогджээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирлын албыг хашдаг.

Нөгөө нэр дэвшигч нь өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. Тус холбооны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр ОУХМ П.Гансүх ажиллаж байв.

Чөлөөт Бөхийн Холбоог асашёорюү Д.Дагвадорж удирдаж байсан түүхтэй.

Ээлжит бус их хуралд гавьяат багш, дасгалжуулагч, тамирчид оролцжээ.

Чөлөөт бөхийн спортоос төрсөн алдартнуудаас дурдвал:

Хөдөлмөрийн баатрууд
1 Хорлоогийн Баянмөнх 1992 он
2 Жигжидийн Мөнхбат 1994 он
3 Зэвэгийн Ойдов 1994 он
4 Дашдоржийн Цэрэнтогтох 2006 он
Ардын багш нар
1 Данзандаржаагийн Сэрээтэр 2006 он
2 Чимидбазарын Дамдиншарав 2008 он
3 Солийн Магсар 2009 он
 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү