Индонез Улсын экс сайдыг авлигын хэргээр "сайн ажилласан" гэж үзэн ялын хэмжээг нь бууруулжээ

Индонез Улсын Загас агнуурын сайд асаныг давж заалдах шатны шүүхээс албан тушаал хашиж байх хугацаандаа "сайн ажилласан" гэж үзэн авлигын хэргээр хорих ялыг бараг тал хувиар бууруулжээ.

Эдхи Прабовог 2020 оны арваннэгдүгээр сард авлига авахын тулд хавчны авгалдай экспортлох ашигтай гэрээ байгуулж, компаниудад өгсөн хэмээн сэжиглэн баривчилсан бөгөөд 2021 оны долдугаар сард авлигын хэрэгт буруутган таван жилийн хорих ял оноосон. Тэрээр дээрх шийдвэрийг давж заалдсан боловч Жакартагийн Дээд шүүх 2021 оны арваннэгдүгээр сард түүний хорих ялыг есөн жил болгон сунгасан байна.

Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Дээд шүүх хоёр дахь удаагаа давж заалдсаны дараа Эдхи Прабовогийн ялыг таван жил болгон бууруулсан нь түүний  гэмт хэргийн ноцтой байдлыг тусгаж чадаагүй гэж Загас агнуурын яамны ажиглагчдын шүүмжлэлд өртсөн.

"Эдхи Прабово бол Далайн хэрэг, загас агнуурын яамны сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус аргаар ашиг олох бодлого гаргаж байсан авлигачин" гэж Загас агнуурын шударга ёсны эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Сюзан Херавати Монгабай руу илгээсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн сэжигтнүүдэд оногдуулах ялыг хөнгөлж, зөөлрүүлэхийн оронд бүр чангаруулах хэрэгтэй” гэж хэлсэн.

Харин Дээд шүүхийн шүүгчид Жакартагийн Дээд шүүх Эдхид илүү урт хугацааны ял оноох шийдвэр гаргахдаа түүний гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг л авч үзсэн, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй гэж мэдэгджээ.

“Хөнгөрүүлэх нөхцөл байдал юу байсан бэ? Шүүгдэгч Загас агнуурын сайдын хувьд сайн ажил хийж, ард түмэнд ялангуяа загасчдад ихээхэн итгэл найдвар төрүүлсэн" гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Анди Самсан Нганро мэдэгдэв.

Энэ тохиолдолд "агуу найдвар" бол хавчны авгалдай экспортлох хоригийг цуцалсан явдал бөгөөд Эдхи Прабово нь 25.7 тэрбум рупи буюу 1.9 сая ам.долларын хахууль авч хариуд нь улс төрийн намын нөхөдтэйгээ холбоотой компаниудад экспортын зөвшөөрөл олгох бодлого байсан гэж Анди хэлэв.

Экспортын хоригийг Эдхигийн өмнөх ерөнхийлөгч Суси Пуджиастути Индонез Улсын зэрлэг хавчны нөөцийг хэт их хураахаас хамгаалах зорилгоор тавьсан юм. Гэвч Эдхиг экспортоо үргэлжлүүлэх шийдвэр гаргасны дараа загас агнуурын салбарын ажигчдын болон мөрдөн байцаалтын тайлангаас харахад зөвшөөрөгдсөн экспортлогчдыг сонгосон байдал нь хамаарал бүхий этгээдүүд нь байсныг олж мэдсэн.

Индонезийн хавчны авгалдайг ихэвчлэн Вьетнам, Сингапур, Хятад Улсын худалдан авагчдад борлуулдаг бөгөөд боловсорч гүйцсэн үед нь илүү өндөр үнээр зардаг. Хавч нь Индонез Улсын загас агнуурын салбарын хамгийн ашигтай бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд хавчны авгалдай хууль бусаар экспортлогдсоны улмаас тус улс 2019 онд 900 тэрбум рупи (62 сая доллар) орлогоо алдсан гэж Засгийн газрын мөнгө угаахтай тэмцэх байгууллага болох PPATK мэдээлэв.

Байгаль хамгаалагчид болон бодлого боловсруулагчид хавчны авгалдайг хууль бусаар экспортлох нь зэрлэг популяцид томоохон аюул учруулж байна гэж үзэж байна. Загас агнуурын яамнаас хамгийн сүүлийн үеийн тооцоогоор Индонезийн усан дахь зэрлэг хавчны нөөц 27 тэрбум байна. Гэвч Загасны аж ахуйн нөөцийн судалгааны үндэсний комисс 2016 онд Индонезийн загас агнуурын менежментийн 11 бүсээс зургаад нь хавчийг хэт их агнаж, үлдсэн хэсгийг нь дээд зэргээр хурааж байна гэж мэдээлсэн.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү