Малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 650 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлүүлсэн.

Үүнээс ноолуур бэлтгэлийн зээлд 94.9 тэрбум, ноосны хөнгөлөлттэй зээлд 3.2 тэрбум, арьс ширний хөнгөлөлттэй зээлд 13.2 тэрбум, хаврын тариалалтын зээлд 43.3 тэрбум, махны нөөц бүрдүүлэхэд 97.6 тэрбум, улаан буудай, тосны ургамал худалдан авах зориулалтаар 42.4 тэрбум, малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон нь чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болсон гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү