Сүүлийн 30 жилд аваагүй ургац хураан авлаа

Өнгөрсөн онд 404.3 мянган га-аас 605.6 мянган тонн үр тариа, 18.5 мянган га-аас 181.5 мянган тонн төмс, 9.4 мянган га-аас 118.6 мянган тонн хүнсний ногоо, 106.9 мянган га-аас 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 90.3 мянган га-аас 53.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан.

Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонн, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонн, тэжээлийн ургамал 130.8 мянган тонн, тосны ургамал 32.3 мянган тонн, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус нэмэгдэж, нийт хураан авсан ургацаар 1989-1990 оны түвшний амжилтыг бататгаж чадлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү