Ноос, сүү, улаанбуудайн урамшуулалд 59 тэрбум төгрөг олголоо

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын хүндхэн жилд малчид, тариаланчдын үйл ажиллагаа, орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг дэмжих хүрээнд 91 мянган малчин, мал бүхий этгээдийн ноос бэлтгэлд 32.4 тэрбум төгрөг, 9 мянган малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн шингэн сүү нийлүүлэлтэд 4.2 тэрбум төгрөгийн урамшуулал өглөө.

Нийт 776 иргэн, хуулийн этгээдийн стандартын улаанбуудай үйлдвэрлэлд 22.7 тэрбум төгрөг, нийт 59.3 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү