Улс хоорондын тээвэрлэлтийн зарим асуудлаар төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болов

Улс хоорондын тээвэрлэлтийн зарим асуудлаар төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов.

Тус уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ, ГЕГ, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хилийн боомтын үндэсний зөвлөл зэрэг төрийн байгууллагууд, “МИАТ” ХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон хувийн хэвшлийн 17 компанийн төлөөлөл оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улсын төмөр зам, иргэний нисэх, автотээврийн салбарын тээвэрлэлтэд үүсч болзошгүй эрсдэл, сорилтууд, тэдгээрийг даван туулах төлөвлөгөө, гарц, шийдэл, тээврийн шинэ коридоруудыг нээн хөгжүүлэх хувилбаруудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд найдвартай хүргэх, стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнийг шуурхай татан авахад тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэх болохыг онцлон тэмдэглэж, нийлүүлэлтийн найдвартай сүлжээг хангах чиглэлд төр, хувийн хэвшлийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү