Д.Монголхүүг МоАХ-ны даргаар сонгожээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны үүсгэн байгуулсан Монголын ардчилсан холбоо өнөөдөр (2022.03.07) V чуулганаа МҮЭСТО-д зохион байгуулж байна. Уг хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр товлосон. Тухайлбал, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Х.Баттулгын бүрэн эрх дууссан гэж үзсэн байна. Улмаар тэмцэгч Д.Монголхүүг хуралд оролцогчдын дийлэнх олонхын саналаар МоАХ-ы даргаар сонгожээ. Танхимаас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, жүжигчин Д.Сосорбарам, АН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, АН-ын ХЭГ-ийн дарга А.Цэрэнбат нарыг Монголын ардчилсан холбооны даргад нэр дэвшүүлсэн боловч тэд нэрээ татсан байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү