Б.Лхагвасүрэн: Валютын нөөц хангалттай байгаа нь ханшийн дарамтыг бууруулна

-Ам.долларын ханш сүүлийн нэг сарын хугацаанд 23 төгрөгөөр өссөн-

Ам.долларын ханш өнгөрсөн сараас хойш өсөх хандлагатай болж ирээд байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхэнд ам.долларын ханш 2850 төгрөг байсан бол баасан гарагт Монголбанкны хаалтын ханш 2873 төгрөг болж өсөв. Цар тахлын эхэлсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш харьцангуй тогтвортой байсан валютын ханш  ийнхүү өсөх хандлагатай болсон нь хязгаарлалтын дэглэм суларч, эдийн засаг идэвхжиж, хэрэглээ нэмэгдэж буйн дохио. Нөгөө талаар цар тахлын өмнө жилүүдэд Монголын эдийн засгийн идэвхжилийн үе буюу дулааны улирал эхэлснээр ам.долларын эрэлт хэрэгцээ нэмэгдэж ханш өсөх хандлагатай явж ирсэн байдаг. Энэ жилийн хувьд ч бүтээн байгуулалт, уул уурхайн  салбарын олборлолттой холбоотой идэвхжил нэмэгдэх хандлагатай болж ирсэн байна. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн валютын ханш цаашид хэрхэх талаар дараах тайбарыг өгсөн байна.    

Эх сурвалж: Shugeluleegch.mn

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү