Б.Мөнхбаатар: Шинэ дагуул хотуудын төлөвлөлтөд мэргэжлийн архитекторуудын мэдлэг туршлага чухал

Хөшигийн хөндийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд санал солилцох уулзалтад Монголын архитекторуудын эвлэл, Архитекторуудын мэргэжлийн зөвлөлийн  гишүүд оролцлоо. Барилга, хот байгуулалтын сайд нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд яамнаас
хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, архитекторуудын мэргэжлийн оролцоог хангаж
ажиллахаа илэрхийллээ.

Шинэ дагуул хотуудын төлөвлөлтөд мэргэжлийн архитекторуудын мэдлэг туршлага чухал болохыг сайд Б.Мөнхбаатар онцолж, архитекторуудын санал зөвлөмжийг сонсож зөвлөлдөв.

Уулзалтын төгсгөлд Хөшигийн хөндийн зураг төслийг нарийвчилж боловсронгуй болгох  чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү