Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад ажиллаж байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
 
Эхний өдөр Ховд аймгийн ард иргэдэд “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн явц, ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтад аймгийн удирдлагууд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн засаг дарга, Эрдэнэбүрэн, Мянгад, Өмнөговь, Баяннуур сумын засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь олон улсын шаардлагуудыг хангасан, суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай, Монгол Улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм. Тус станц ашиглалтад орсноор баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, цаашлаад төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.
 
Албан томилолтын хоёр дахь өдөр усан цахилгаан цахилгаан станц баригдах талбайн нөлөөлөлд автаж буй айл өрх, ард иргэдэд мэдээлэл өгч, харилцан санал солилцож ажиллалаа гэж ЭХЯ-наас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү