Ч.Мөнхбаяр гадаадын тусгай албанаас санхүүждэг байсан гэв

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэн явуулсан. Уг асуудлаар Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр /2022.02.18/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус газрын Олон нийттэй харилцах хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр "Тагнуулын байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд гадаадын тагнуулын байгууллагын хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө.

Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Ч.Мөнхбаярыг хуулийн хүрээнд саатуулсан.

Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авдаг байсан. Өчигдөр үйлдэл дээрээ баригдсан. Гэрт нь нэгжлэг хийхэд мөнгө, баримт илэрсэн. Тэр бүхнийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна" гэлээ.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү