Анна Каренина тайзнаа дахин амилна

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол 2020 онд Монголын тайзнаа анх удаа амилсан. Дэлхийн алдартай уг сонгодог зохиолыг жүжгийн зохиолч,  орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн.

Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг дахин тайзнаа амилах гэж байна.

Тус жүжиг ирэх сарын 1-нээс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү