Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкны 1.5 тэрбум ам.доллар Худалдаа хөгжлийн банкинд байсан

“Өрийг нь өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан маш ноцтой мэдээлэл өглөө. Тэрбээр "Самуурай бондны мөнгө Монголд орж ирэхдээ 50 сая ам доллар дутуу орж ирсэн. Үүнээс гадна Засгийн газрын тогтоолгүйгээр маш олон зээл гаргасан. Гаргасан зээлээ Монгол банкны мэдээллийн санд бүртгээгүй. Үүнээс болж энэ зээлүүд эрсдэлд орсон. Мөн бондны мөнгийг мөнгө хүүлэх эх үүсвэр болгож байж болзошгүй байсан. Мөн 1.5 тэрбум ам.долларыг Худлаа хөгжлийн банк, Улаанбаатар банк гэсэн хоёрхон банканд маш бага хүүтэйгээр байршуулсан. Ажлын хэсэг энэ мэтчилэн маш олон алдаа завхарлыг илрүүлж дүгнэлт гаргасан. Гэвч ажлын хэсэгт орж ажилласан гишүүд дүгнэлтэн дээр гарын үсэг зураагүй. Тиймээс тухайн үед сөрөг хүчнээр ажиллаж байсан МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурж, ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ, Прокурорт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонхи болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажлын хэсгийн дүгнэлтээ хүргүүлсэн. Тухайн үед Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг дахин байгуулсан. Яг л өмнөх ажлын хэсэгтэй адилхан дүгнэлт гарсан" гэв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү