Н.Мөнхнасан: “Монполимет” групп Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын эргэн төлөлт хийсэн

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт оролцож, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой тайлбар хийлээ.

Тэрбээр "Хөгжлийн банк авсан зээлүүдийг зарлахаас гадна төлөлтүүдийн хэмжээг мэдээлэх ёстой. Засгийн газраас 2014 онд зээлийг төгрөгөөр олгох тогтоол гаргасан ч тухайн үеийн банкны удирдлага бидэнд ам.доллароор олгосон. Бид зээл авсныхаа дараа жилээс нь эргэн төлөлтөө хийж эхэлсэн. Тухайн үеийн ханшаар тооцвол нийт 126 тэрбум төгрөгөөс 118 тэрбум төгрөгийг хүү, ханшийн алдагдалтайгаа хамт төлсөн. Одоогийн байдлаар ханшийн алдагдал 30 гаруй тэрбум болж өссөн. Манай компани 50 сая ам.доллар буюу 118 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Тухайн үед нэг ам.доллар 1943 төгрөгийн ханштай байсан. Өнөөдөр валют яаж өссөнийг бүгд мэдэж байгаа. Хөгжлийн банк ханшийн эсрэг авах арга хэмжээний санал огт тавиагүй. Бид эргэн төлөлтөө хурдан хийх, эсвэл хямд эх үүсвэртэй зээл гаднаас татах арга хэмжээ авч байснаар 2018, 2019 онд илүү төлөлт хийж байсан.2020, 2021 онд цар тахлын улмаас орон нутагт 200-300 хоног хөл хорио тогтоосноор, үйлдвэрүүд тэг зогсолт хийж, ямар ч үйлдвэр төлөлт хийх боломжгүй байсан" гэв. Мөн тэрбээр энэ жилдээ үндсэн зээлийн төлбөрөө тухайн үеийн төгрөгийн ханшаар төлөөд дуусчих байх гэсэн мэдээлэл өглөө. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү