Монголбанк нэгдүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 оны нэгдүгээр сард  1.6 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. Нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 1 дүгээр сард 166,244.80 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.


График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)


График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)


График 3. 2022 оны 1 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү