"PISA" бол сурагчид олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрэглэх ур чадварыг шалгадаг

"PISA" бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн унших ойлгох чадвар, математикийн суурь чадвар, сэтгэн бодох чадвар буюу танхимаар авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварыг үнэлдэг. "PISA"-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.
 
Манай улс "PISA" 2021 олон улсын судалгаанд дөрөвдүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна. Үнэлгээнд хамрагдах гэж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зохион байгуулагч талтай онлайн уулзалт хийлээ.
 
"PISA" үнэлгээнд хамрагдсанаар 15 настай Монголын сурагчид бусад орны үе тэнгийхэнтэйгээ харьцуулахад ямар түвшинд байгааг мэдэж авах боломжтой.
 
Сурах, сургах үйл ажиллагааг дэмжих, заах аргыг чанржуулах, нөөцийг тэгш хуваарилах талаар үнэ цэнэтэй ойлголтуудтай болно.
 
"COVID-19"-ийн улмаас алдагдсан боломжуудыг нөхөхөд юун дээр анхаарах шаардлагатайг тодорхой мэдэх юм.
 
“Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн хэлц үг бий. Боловсролын салбарын өнөөдрийг хүртэлх ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор оношилж чадвал бид “эмчилгээг” зөв хийх боломжтой болно. Зөв эмчилгээ хийхэд олон улсын "PISA" үнэлгээний ач холбогдол оршиж байгаа юм.
 
Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсрол уруу шилждэг учраас 15 настай сурагчдыг сонгон авч үнэлгээнд хамруулдаг. Боловсролын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэг учраас 3 жил тутамд зохион байгуулдаг.
 
Турших болон үндсэн гэсэн 2 үе шаттай үнэлгээг цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр явуулдаг. 
 
 
Эх сурвалж: БШУЯ

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү