ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцлээ

"Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл" -ийн Хамтарсан Зохицуулах Хорооны 3 дахь удаагийн хурал боллоо. 

Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Японы ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико зэрэг гишүүд, төлөөлөгчид оролцов.  

Хурлаар төслийн явц, шинэчилсэн төлөвлөгөөний танилцуулга хийж, Мастер төлөвлөгөө боловсруулах чиглэл, төслийн хэрэгжилтийн шинэчилсэн төлөвлөгөө, хуваарийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

“Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулах зорилготой. 2020 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. 

Дэлхий даяар “Ковид-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед уг төслийн үйл ажиллагаанд ч тодорхой хэмжээний хүндрэл учирч байгаа боловч өнөөдрийг хүртэл туршилтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, экспортын кластер байгуулах, төслийн хүрээнд бий болгох маркетингийн платформ байгуулах бэлтгэл ажил зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү