Шүүх Э.Бат-Үүлийг 53 хоног хорьсны дараа шийдвэрээ албажуулав

"Намайг гүтгэх эрх чөлөөний чинь төлөө би тэмцэнэ" хэмээн сүүлийн хоёр сонгуульдаа оролцсон Э.Бат-Үүлд Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16нд дөрвөн жил хорих ял оноосон. Түүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр ялласан. Түүний хамт шүүгдсэн ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял оноож, Э.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгосон юм. Тэгвэл Э.бат-Үүлийг өнгөрсөн хоёр сар орчим хоригдох хугацаанд шүүхийн шийдвэр албажиж гараагүй байдаг. Энэ талаар АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Эрүүгийн хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүлийг 40 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьж байна" гэж байв. Өөрөөр хэлбэл, шүүх Э.Бат-Үүлийн давж заалдах эрхийг хясан боогдуулж байна гэж түүний өмгөөлөгчид болон дэмжигчид нь үзэж буй. Харин шүүхээс шүүхийн шийдвэр албажиж гараагүй шалтгааныг шүүгч нь КОВИД-19 цар тахлаар өвчилсөн байсан тул өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-нд шийдвэрээ бичгээр албажуулсан. Шүүхийн шийдвэр бичгээр албажсанаас хойш 14 хоногийн хугацаанд давж заалдах эрх нээлттэй хэмээн тайлбарласан байна. Мөн Э.Бат-Үүлийг хорих ангид хоригдох хугацаанд хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан талаар ч мэдээлэл байгаа юм.

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү