Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл маргааш ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг өсгөх эсэхийг хэлэлцэхээр болжээ.

Сүүлд  2021 оны 12 дугаар сарын 15-ны хурлаар бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байв.

Бодлогын хүүг нэмэхдээ эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, гадаад, дотоод орчны ирээдүйн төлөв, эрсдэлийг харгалзан үздэг юм. 2021 оны 12 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн тул бодлогын хүүг өөрчилнө гэсэн хүлээлт байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү