170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдэр гаргаад байна

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлэл өглөө.Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Нэгдүгээр сарын 11-ээс 27-ны өдөр хүртэл нийт 674 тээврийн хэрэгсэл, 482 чингэлгээр 14.437 тонн ачаа татаад байна. Замын-Үүдээс нийт 495 машин Улаанбаатар хот болон орон нутаг руу ачаа зөөж буй. Ачаа зөөж буй жолооч нарын дийлэнх нь Замын-Үүд сумын харьяалалтай. Мөн суларсан хоосон чингэлгийг эргүүлж БНХАУ-д өгөх ажлыг сүүлийн хоёр өдөр зохион байгуулж байна.

Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Учир нь нэгдүгээр сарын 26, 27-ноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ авч эхэлсэн. Одоогоор 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдэр гаргаад байна.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөг болсон. Засгийн газраас гаргасан жишиг үнийн дагуу 25 тонн ачааны 600 гаруй км зам туулах үнэ нь ачааны зэргээс хамаарч 3-6 сая төгрөг байна" гэлээ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү