Экспортын орлого нэмэгджээ

2021 онд газрын тосноос бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ буурсан хэдий ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого нэмэгджээ.
 
Экспорт 2021 онд өмнөх оноос 1.7 тэрбум америк доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум америк доллар, нүүрсний экспорт 652.9 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
 
Мөн БНХАУ-д экспортлосон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38.0 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортлосон барааны 98.0 хувийг, БНСУ-д экспортлосон барааны 68.2 хувийг алт эзэлж байна.
 
 
Эх сурвалж: ҮСХ

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү