УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулган зарлажээ

УИХ-ын дарга Г.Занданшатар  Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёругаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаржээ. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон байна. Үүний өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт Цагаан сарын баяраас өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгсөн юм. Чуулган маргааш буюу баасан гарагийн 14.00 цагаас эхэлнэ. 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү