Б.Бат-Эрдэнэ сайд дэргэдээ мэргэжлийн зөвлөл ажиллуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.27) аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус салбарын өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдлүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцсон байна. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нарын албаны хүмүүсээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монголын жуулчны баазуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо тэргүүтэй 30 орчим байгууллагын  төлөөлөл оролцжээ. Энэ үеэр сайд Б.Бат-Эрдэнэ "Өнөөдөр энэ арга хэмжээнд оролцсон бүх байгууллагыг БОАЖ-ын сайдын дэргэд байгуулах ялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд урьж байна. Зөвлөл аялал жуулчлалыг хөгжүүлэх менежмент, онцгой төлөвлөгөө, төсөв, нисэхийн либералчлал, олон улсын судалгаа зэрэг тулгамдсан асуудлаа цогцоор авч үзэн, шийдэл гаргана. Цаашлаад мэргэжлийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг аялал жуулчлалын салбарынхнаар хэлэлцүүлье. Хоёрдугаар сарын сүүлээр томоохон хэмжээний аялал жуулчлалын форум хийж, олон улсад албан ёсоор Монгол Улсын аялал жуулчлалын бодлогыг зарлая гэж бодож байна. Харин үүнээс өмнө цар тахлын үед жуулчин авахдаа ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад цэгцэлсэн байх шаардлагатай гэж харж байгаа. Бүгдээрээ иим шахуу хөтөлбөртэй ажиллана. Бүгдээрээ хамтраад 2022 онд маш сайн ажиллаж чадвал, 2023 оныг Монгол Улсад айлчлах, зочлох жил болгон зарлах бүрэн боломжтой” гэсэн юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү