Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихаар болжээ. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн тодотгол хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарласан юм. Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэтгэврийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх талаар тайлбар хийсэн байна. Тэрбээр "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг  500 мянган болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр , тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашаас эхлүүлэх захирамж ч гаргалаа" гэжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү