Монголын хоккейн холбооны 2021-2022 оны өсвөрийн УАШТ “Мөсөн өргөө” цогцолборт боллоо.
Тэмцээн Монголын хоккейн холбооны дүрмээр, 8-9, 10-11 насны гэсэн хоёр ангиллаар явагджээ.
U10 буюу 8-9 насны ангилалд нийт гурван баг буюу “Багануур”, “Эрдэнэт”, Мэргэн академийн “Ангаахай” баг, U12 буюу 10-11 насны ангилалд нийт дөрвөн баг буюу “Багануур”, “Эрдэнэт”, “АБ”, Мэргэн академийн “Бамбарууш” баг өрсөлдсөн байна.
Ийнхүү “Ангаахай” баг аваргаар шалгарч, “Мөсөн өргөө” цогцолборт болсон тэмцээний анхны алтан медалийг хүртлээ.