Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 9 дүгээр сарын 27-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүснэ.

Хур тунадас: 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Сэлэнгийн сав газраар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Халх голын сав газраар, 27-нд Алтайн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи:  24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд секундэд 6-11 метр.  

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19  хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү