Токиогийн олимпын бамбарын буухианд Монгол залуу оролцоно

Токиогийн олимпын наадмын бамбар аян замдаа гараад байгаа бөгөөд Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд Монгол залуу оролцохоор болжээ.

“Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс нь Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байснаараа ийнхүү сонгогджээ.

Тэрбээр Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж буй. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байна. Тодруулбал, озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар юм.

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.

Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод ирэх долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах аж.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү