Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн биелэлттэй танилцлаа

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын салбарт хэд, хэдэн төсөл хэрэгжсэн.

Өнөөдөр /2021.03.31/ тус төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй “Өвсний Үндэс” төслийг зохицуулагч Япон улсын төлөөлөгчид болон дүүргийн нийгмийн салбарын төслүүдийг удирдагч, Засаг даргын орлогч Э.Ниндэв, хамтарсан төслийн багийнхан танилцлаа.

Ажлын хэсгийнхэн уг төслийг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгыг засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2020 онд хэрэгжүүлсэн 112, 92 дугаар сургууль дээр очиж төслийн биелэлт, бодит шинэчлэл, засвар үйлчилгээ, барилгын өргөтгөл, угсралтыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг шалгасан юм.

Мөн энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдтэй танилцаж, сургууль, цэцэрлэгт дутагдаж буй тоног төхөөрөмж, барилга угсралтын төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх шийдлийн талаар хэлэлцлээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү