ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих төслийн үр дүнд усалгаатай талбай 1500 га-аар нэмэгдэнэ

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг зээлээр олгох ажлыг тус тус  50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай,  жилийн 6 хувийн хүүтэй олгох ажлыг зохион байгуулж байна.

Мөн жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг ч дээрх нөхцөлөөр байгаа олгож байгаа бөгөөд үүний үр дүнд нь усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү