Сонгинохайрхан дүүргийн боловсролын ёс зүйн зөвлөл хуралдлаа 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн захирамжаар Боловсролын ёс зүйн зөвлөлийг байгуулсан. Энэхүү зөвлөлийг салбар хариуцсан орлогч Э.Ниндэв ахлан ажиллаж байна.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэг, сургуулийн төлөөллүүд багтжээ.

Энэхүү хурлаар Сонгинохайрхан дүүргийн Боловсролын ёс зүйн зөвлөл 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хэрэгжүүүлэх арга хэмжээ, зохион байгуулах нөлөөллийн арга хэмжээний талаар хэлэлцэв.

Хэдийгээр Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр сурагчдад хүрч байгаа боловч цаашид сурган хүмүүжүүлэгчдэд Боловсролын ёс зүйг сурталчилан таниулж, ёс зүйн зөвлөл өргөдөл гомдлыг хүлээн авч түргэн хугацаанд шийдвэрлэх ажлыг зохион байгуулах талаар зөвлөлийн гишүүд санал солилцлоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү