“Хоггүй Сонгинохайрхан” аяны хүрээнд 11331 өрхийн хог хаягдлыг зөөвөрлөлөө

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоггүй Сонгинохайрхан”аяны хүрээнд айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ.

Өчигдөр /2021.02.09/ Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны 93 аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны 126 бункер, гэр хорооллын 99 гудамжны 11331 өрхийн 757 тонн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэг руу тээвэрлэсэн байна. Мөн хороодын нутаг дэвсгэрт 36 золбин нохой, 10 муур устгажээ.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 113 үйлчлэгч ажиллаж, 742550 мкв зам талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг хийлээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү