Дүүргийн нутаг дэвсгэрийн 3125 мкв талбайг ариутгаж, халдваргүйжүүлэв

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өчигдөр /2021.02.09/ Сонгинохайрхан дүүргийн 9, 19, 21 дугаар хороонд байрлах дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар гуравдугаар амбулатори, Их засаг оюутны дотуур байр, мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж ахуй нэгжүүдийн нийт 3125 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.

Мөн нийт талбайн үйлчлүүлэгч хүлээн авах хэсэг, ажилчдын хувцас солих өрөө, хоолны газар, агуулах зэргийг 0.06 хувийн жавелионы уусмалаар мананцар үүсгэн халдваргүйжүүлэв.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ААН, байгууллагуудад халдваргүйжүүлэлт хийсний дараа 1.5-2 цагийн дараа агаар сэлгэлт хийж, цэвэр усаар цэвэрлэгээ хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү