Сонгинохайрхан дүүргийн 4066 иргэн пср шинжилгээнд хамрагдлаа

Сонгинохайрхан дүүрэгт коронавирусийн илрүүлэг, тандалт шинжилгээг 9, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль дээр авч байна. Өчигдөр /2021.02.09/ дүүргийн хэмжээнд нийт 4066 иргэн ПСР шинжилгээнд хамрагдлаа.

Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 54 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 2174 боллоо.

Сонгинохайрхан дүүргийн хариуцлагатай иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг уриалж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү