Танхимын сургалт орон нутагт 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУ-ны сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан.
Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд "Ковид-19" цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ.
Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.
Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна.
Эх сурвалж: БШУЯ