Орон нутгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт ажиллана

Улаанбаатар хотод үүссэн "Ковид-19" халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.

Аймаг бүрээс ирсэн баг тус бүрт эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх юм.

Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгууллаа. Мөн багийн бүрэлдхүүнийг "Ковид-19" өвчний эсрэг вакцинжуулалтад хамрууллаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү