Гэр хорооллын 127 гудамжны 9915 өрхийн хог хаягдлыг зөөвөрлөлөө

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ.

Сонгинохайрхан дүүргийн 17 хорооны 86 аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны 122 бункер, гэр хорооллын 127 гудамжны 9915 өрхийн 573.9 тонн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэг руу /2021.03.16/ тээвэрлэсэн байна.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 121 үйлчлэгч ажиллаж, 665500 мкв зам талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг хийлээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү